БНСУ олон улс хооронд хүүхэд үрчлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад Монгол, Тайланд, Филиппин улстай хамтран ажиллана гэжээ

БНСУ олон улс хооронд хүүхэд үрчлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад Монгол, Тайланд, Филиппин улстай хамтран ажиллана гэжээ

БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам энэ сарын 10-ны өдөр Монгол, Тайланд, Филиппин зэрэг улсын “Олон улсын хүүхэд үрчлэн авах төв байгууллага”-уудтай цахим хурал хийж, хамтран ажиллах тухай санал солилцсон талаараа мэдээлжээ.

Энэхүү уулзалтаар ирэх оны долдугаар сарын 19-ний өдрөөс БНСУ-д хэрэгжиж эхлэх “Олон улсын үрчлэлтийн тухай хууль”-ийн бэлтгэл ажлын хүрээнд томоохон улс орнуудтай хамтын ажиллагааны сүлжээ байгуулж, хүүхэд хамгаалал, үндэсний хариуцлагыг чангатгах олон улсын үрчлэлтийн журмыг системтэй хэрэгжүүлэхэд түлхэц болно гэж үзжээ. Мөн хүүхэд үрчлэлтийн талаар Гаагийн олон улсын конвенц (Гаагын конвенц)-д бэлтгэх зорилготой аж.

Монгол, Тайланд, Филиппин зэрэг улсууд Солонгос Улстай иргэд хоорондын идэвхтэй харилцаатай, Гаагийн конвенцийг соёрхон баталсан, хүүхэд төвтэй олон улсын үрчлэлийн үйл ажиллагаа явуулах туршлагаасаа хуваалцах зорилтот томоохон улсууд гэдгийг тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас онцолжээ.

Эх сурвалж: Yonhab news