БНСУ-ын Сөүл хотод “MUSA 2024 X FINAL” тэмцээн арванхоёрдугаар сарын 15-нд болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Тунгалагийн Сэрээнэндорж эх орноо төлөөлөн оролцож, “Men’s physique open” ангилалд аварга болж, “Pro карт”-ын эзэн боллоо.