Тайланд Улсын Хатяа хотод сарын 6-11-ны өдрүүдэд теннисний олон улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.
Тус тэмцээнд А.Тулга найман насны хөвгүүдийн ганцаарчилсан болон хос төрөлд түрүүлж хос алтан медалийн эзэн болсон байна. Мөн 18 насны хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Билгүүн гуравдугаар байр, Ө.Золбадар аваргын алтан медалийн эзэн болжээ. Үүнээс гадна Ч.Мартаа Непал Улсад зохиогдсон дэлхийн чансааны оноо цуглуулах “J-30” өсвөрийн теннисчдийн тэмцээнд амжилттай оролцож ганцаарчилсан болон хос төрөлд алтан медаль хүртэж, тус тэмцээний хамгийн өндөр оноог аван дэлхийн чансааны оноогоо ахиулсан байна.