"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.12.16/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон.
Гэсэн ч шүүх хурал дахин хойшиллоо. Тус хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхцсан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Энэ дагуу шүүх хурлыг ирэх нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хойшлууллаа.