Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж байсан Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Улмаар түүнд холбогдох хэрэг Улсын дээд шүүх хүртэл явсан ч тус шүүхээс Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэхээс татгалзсан байдаг. Ингэснээр төрийн нууц үрэгдүүлсэн хэргээр анхан шатны шүүхээс 650 мянган төгрөгийн торгох ял сонссон Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм.
Тэгвэл түүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байсан юм. Тэгвэл тус хэргийг шүүх хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.