Ховдын Булган суманд малын гоц халдварт мялзан өвчин бүртгэгдсэн тул тус суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Ховдын Булган суманд малын гоц халдварт мялзан өвчин бүртгэгдсэн тул тус суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт мялзан өвчний хоёр тохиолдолд лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул тус суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. 

Тодруулбал, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр дээж явуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 14-ний 25-285, 25-286 дугаартай шинжилгээгээр Баянсудал, Баянгол багт бог малын мялзан өвчин гарсан нь оношлогдож баталгаажсан байна. Иймээс тус сумын нутаг дэвсгэрт өчигдөр буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 15-ны 17:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар сумаас орох гарах хөдөлгөөнийг хориглож, хорио цээрийн дэглэм тогтоожээ. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө