ВИДЕО: "Газар гэсгээж, цахилгааны шугам тавина" гэх нэрийдлээр орон сууцны гадаа 100 шуудай нүүрс шатааж, оршин суугчдыг бухимдуулжээ

ВИДЕО: "Газар гэсгээж, цахилгааны шугам тавина" гэх нэрийдлээр орон сууцны гадаа 100 шуудай нүүрс шатааж, оршин суугчдыг бухимдуулжээ

2024.12.15-16-нд шилжих шөнө Нисэхийн 25 дугаар хорооны Дулаахан байр-3 хотхоны гадаа 100 шуудай нүүрс шатаажээ. 

Хэрэг явдлыг тодруулбал, "Бодь электроникс" компани нийслэлийн зөвшөөрөлтэй тус байрны гадна цахилгааны шугам татах зорилгоор шөнө дөлөөр 100 шуудай нүүрс шатаажээ. Тэгвэл тус байрны оршин суугчид энэхүү үйлдэлд бухимдаж, гал унтраах 30 дугаар ангид дуудлага өгсөн ч нийслэлээс зөвшөөрөлтэй нүүрс шатааж байгаа тул бид очихгүй гэсэн байна. 

Нийслэл Улаанбаатарт утаа гамшгийн хэмжээнд хүрч, нөхцөл байдал хүнд байгаа энэ үед ингэж өвлийн хүйтэнд шөнө дөлөөр газар гэсгээж, цахилгааны шугам тавина гэж буй нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь тулгасан юм. 

ВИДЕО: