Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурлын шийдвэрийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт танилцуулсан билээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эргүүлэн татах асуудал хөндөгдөж, олны анхаарлыг татаад байгаа. Тэгвэл Улсын Дээд шүүхээс тус хэргийн тоймыг бичжээ.
Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээв. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор дараах нэр бүхий хүмүүст шүүхээс оногдуулсан ял хуулийн хүчин төгөлдөр болж байна. Үүнд:
1.Б.Батбаяр /“Сэлэнгийн герфорд”, “Пирамид орд”, “Мон дулаан”, “Болор шүр”, “Баруунбаян транс”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт”, “Чингис хаан банк”, “Монгол драй милк”, “НВЦ”, “Пи Си Вай”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
2.Ч.Энхбат /“Сэлэнгийн герфорд”, “Пирамид орд”, “Мон дулаан”, “Баруунбаян транс”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт”, “Монгол драй милк”, “Пи Си Вай”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
3.Б.Будхүү /“Сэлэнгийн герфорд”, “Пирамид орд”, “Мон дулаан”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт”, “Монгол драй милк”, “Пи Си Вай”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
4.Б.Чойжилжалбуу /“Сэлэнгийн герфорд”, “Пирамид орд”, “Мон дулаан”, “Болор шүр”, “Баруунбаян транс”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт, “Чингис хаан банк”, “Монгол драй милк”, “НВЦ”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
5.Л.Мягмаржав /“Сэлэнгийн герфорд”, “Газ импорт” ХХК/
6.Д.Дэлгэрсайхан /“Пирамид орд”, “Мон дулаан”, “Болор шүр”, “Баруунбаян транс”, “Монгол драй милк”, “НВЦ”, “Бэрэн”, “Инжир” ХХК/
7.Д.Цогтбаатар /“Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК/
8.Ч.Мөнхбаяр /“Болор шүр”, “Баруунбаян транс”, “Ганхүдэр орд”, “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн”, “Газ импорт”, “Монгол драй милк”, “НВЦ”, “Пи Си Вай”, “Бэрэн” ХХК/ нар болно.
Шүүгдэгч Д.Цогтбаатар нь “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргээс эдгээр үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэжээ.