Сумын цолтон болон залуу бөхчүүдийн 120 дахь удаагийн ээлжит барилдаанд өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Тус барилдаанд хүчит 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Тэс сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Батмөнх Констракшн" ХХК, "Хурд" дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Жамсрангийн Жамц 10 даван анх удаагаа түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Батбаярын Золбаяр үзүүрлэв.
Гуравт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Өнө мөнх” констракшн, "Таванхан" дэвжээний бөх, сумын баяр наадмын 3 түрүүтэй заан А.Амархүү шалгарчээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО