Аймгийн арслан У.Батцоож, аймгийн начин С.Занданхүү, О.Баярбаасан нарт цол, чимэг нөхөн олгохоор болжээ

Аймгийн арслан У.Батцоож, аймгийн начин С.Занданхүү, О.Баярбаасан нарт цол, чимэг нөхөн олгохоор болжээ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал 2024.12.09-ний өдөр болж, зарим бөхчүүдэд цол нөхөн олгох тухай асуудлыг шийдвэрлэжээ.

Тухайлбал, 2023 онд Говь-Алтай аймгийн баяр наадмын цол олгох барилдаанд түрүүлсэн Ховд аймгийн  Чандмань сумын харьяат аймгийн арслан У.Батцоожид хурц чимэг, 2024 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлсэн аймгийн начин С.Занданхүүд аймгийн арслан, Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн аймгийн нэмэх начин О.Баярбаасанд аймгийн арслан цол тус тус олгуулахаар шийдвэрлэж, тухайн аймгуудын удирдлагуудад бөхийн холбооноос албан бичиг хүргүүлжээ.