М.Анхцэцэг хүндийн өргөлтийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

М.Анхцэцэг хүндийн өргөлтийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Бахрайны Манама хотноо 12-р сарын 6-15-ны өдрүүдээр хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.

Тэгвэл өчигдөр эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүч сорьсон гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтийн төрөлд 116 кг-ыг амжилттай татаж, мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр ДАШТ-ээс алт, хошой мөнгө, хүрэл гээд нийт тав дахь медалиа хүртсэн нь энэ. М.Анхцэцэг нь хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн цорын ганц тамирчин билээ.