Монголын Үндэсний Паралимпын хорооны 2024 оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр буюу 12-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж, Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчид шилдгээр шалгарлаа.
Оны шилдэг холбоо: Монголын Таеквондогийн Холбоо
Шилдэг дасгалжуулагч: МУГД Д.Батнасан
Шилдэг эрэгтэй тамирчин: “Парис 2024” паралимпын наадмын мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ
Шилдгийн шилдэг дасгалжуулагч: МУГД Н.Эрдэнэбаатар
Шилдгийн шилдэг тамирчин: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Парис 2024” паралимпын аварга У.Сүрэнжав