Азийн сагсан бөмбөгийн "Зүүн Азийн лиг"-т манай улсын дээд лигийн аварга өрсөлдөх боломжтой болжээ. Тодруулбал, Хятадын Макаод болсон уулзалтад Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал оролцох үеэрээ 2024-2025 оны Үндэсний дээд лигийн аварга багаа Зүүн Азийн лигт оролцуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлэхэд нааштай хариу өгсөн талаар Монцамэ агентлаг мэдээлсэн байна. Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аварга баг олон улсын түвшинд оролцох боломжтой болж байгаа аж. Сонирхуулахад, Зүүн Азийн лиг Японы В, Солонгосын БНСУ-ын KBL, Тайванийн P, Филиппиний PBA лигийн аварга багууд оролцдог ажээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг