Тайландын Бангкок хотноо 12 дугаар сарын 1-11-нд зохион байгуулсан 2024 оны сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Дорноговь аймгийн "Хутагтын мэлмий" клубийн тамирчин Уранбилэгийн Ухаанбилэг түрүүлж тивийн аварга болжээ.
Тэрбээр есөн өргөөс 7.5 оноо авч хожигдолгүй тоглосноор аваргын алтан медаль хүртжээ.
У.Ухаанбилэг 2023 оны өсвөрийн шатарчдын Монгол Улсын аварга, 2024 оны сурагчдын улсын аварга шалгаруулах "Цодгор хүү" тэмцээний аварга болж байсан юм. Тус тэмцээнд нийт 534 өсвөрийн шатарчин оролцсоноос манай улсын 43 тамирчин өрсөлджээ.