Шатрын сурагчдын ААШТ-ээс манай таван тамирчин медаль хүртлээ

Шатрын сурагчдын ААШТ-ээс манай таван тамирчин медаль хүртлээ

Тайланд улсын Бангкок хотноо сурагчдын шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-наас 11-нийг дуустал үргэлжилж байна.

Тус тэмцээнд нийт 534 өсвөрийн шатарчид оролцож байгаагаас манай улсаас 43 тамирчин өрсөлдөж байна. Тэгвэл энэ удаагийн тэмцээний үндсэн төрөлд манай гурван тамирчин медаль хүртжээ.

Тодруулбал,

  • 7 насны хөвгүүдийн ангилалд оролцсон Дорноговь аймгийн "Хутагтын Мэлмий" клубийн тамирчин У.Ухаанбилэг алт,
  • 11 насны хөвгүүдийн ангилалд "Босоо ноён" клубийн тамирчин Ц.Ананд алт,
  • 7 насны охидын ангилалд "Гэгээн арвай" клубийн тамирчин Б.Цэлмэг мөнгөн медаль хүртжээ.

Мөн рапид төрөлд манай хоёр тамирчин медаль хүртсэн байна. Тухайлбал, 6-17 насны хөвгүүдийн ангилалд оролцсон "АBChess" академийн тамирчин FM. Х. Өлзийхишиг мөнгө, 14-15 насны охидын ангилалд "Алдар" спорт хорооны тамирчин А. Марал хүрэл медаль авчээ. Тус тэмцээн өнөөдөр блиц төрлөөр үргэлжилнэ гэж Монголын шатрын холбооноос мэдээллээ.