Турк Улсын Истанбул хотод болж буй 33 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын шигшээ багийн 31 тамирчин, 5 багш оролцлоо.
Уг тэмцээнээс манай улсаас 9 мастер цолтон төржээ. Тодруулбал, "Олон Улсын Их Мастер" цолны болзлыг Э.Үүрийнцолмон, О.Наранзул, Ц.Оюун-Эрдэнэ нар хангалаа. Тус цол нь ой тогтоолтын спортын хамгийн том цол бөгөөд 2019 оноос хойш манай тамирчид тус цолны эзэд болоогүй байсан бол энэ жил 3 цолтон нэмэгдлээ.
Харин “Олон Улсын Мастер” цолны болзлыг Б.Батсоёмбо, Э.Билгүүнтөгс, Г.Намуундэлгэр, Н.Марал, Б.Мөнхтүшиг, Б.Сэлэнгэмөрөн нар хангаж 14 жилийн хугацаанд нийт 69 мастер цолтой тамирчидтай боллоо.Тус “Олон улсын мастер” цолны болзлыг доорх шалгуурыг хангасан тохиолдолд олгодог.
- 1 цагт 1400+ цифр
- 1 цагт 14+ багц хөзөр
- 1 багц хөзрийг 40 секундээс бага хугацаа
- Нийлбэр оноогоо 3000-аас дээш давуулсан тохиолдолд олгодог.