Мэргэжлийн боксын WBA холбооны Ази тивийн аварга Г.Баярхүүгийн ээлжит тулаан арванхоёрдугаар сарын 15-ны өдөр болох гэж байна.
Г.Баярхүүгийн хувьд уг тулаанд ялалт байгуулснаар WBO холбооны топ 10 буюу чансааны 8-д бичигдэх аж. Тэрбээр энэ удаа Японы тамирчин Изуки Томиокатай тулалдах бөгөөд түүний өрсөлдөгчийн хувьд сүүлийн 4 тулаандаа дараалан ялалт байгуулаад буй 27 настай тулаанч юм.
Сонирхуулахад, Г.Баярхүү энэ оны есдүгээр сард 29 настай, Филиппины боксчин Марлон Паниамоганы эсрэг ээлжит тулаанаа хийж, 5 дугаар раундад хүнд цохилтоор буулган авч, мэргэжлийн боксын аваргын бүсээ аваад байгаа юм.