Үе үеийн туйванчдын хүсэл мөрөөдлийг биелүүлж монгол хүний энгэрт дэлхийн медаль гэрэлтсэн бахархалт өдөр өнөөдөр тохиож буй юм.
Тодруулбал, Монголын туйванчид дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн өдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Монголын хүндийг өргөгчдийн өдөр” болгон долоо дахь жилдээ дахь жилдээ тэмдэглэж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 2017 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр АНУ-д болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Түүний энэ амжилт манай улсын хүндийг өргөлтийн ДАШТ-ээс хүртсэн анхны медаль болж түүхэнд бичигдсэн байна. Түүнээс хойш М.Анхцэцэг 2019 онд мөнгө, 2021 онд алт, 2022 онд мөнгөн медаль хүртэж, 60 гаруй жилийн түүхтэй хүндийг өргөлтийн спортын хөгжилд цоо шинэ хуудас нээсэн ажээ.