Морин спорт уяачдын холбоо сэрвээний өндрийг нэмэх эсэх, хаврын уралдааныг зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна

Морин спорт уяачдын холбоо сэрвээний өндрийг нэмэх эсэх, хаврын уралдааныг зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж байна

Морин спорт уяачдын холбооны VIII хурал өнөөдөр /2024.12.02/ Төрийн ордонд хуралдаж байгаа билээ. 

Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дарга асан М.Энхболд  даргалж байгаа бөгөөд хурлаар хурдан морины сэрвээний өндрийг нэмэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Жилийн жилд хэл ам дагуулдаг сэрвээний өндрийг нэмбэл хөдөөний уяачид уралдаж чадахгүй болно гэх байр суурьтай уяачид олон байлаа. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигч Д.Дагвадорж, Б.Нямжав нар аль аль нь ерөнхийлөгчөөр сонгогдвол хаврын морин уралдааныг зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа аж. Мөн энэ удаагийн хуралд шинэ Ерөнхийлөгчийг сонгох саналын эрхтэй 61 төлөөлөгч оролцож байна.