АНУ-ын UNF холбооны хагас дунд жингийн /welterweight/ аваргын бүсийн тулаан өчигдөр /2024.12.02/ боллоо.
Уг тулаанд аваргын бүсийн төлөө монгол холимог тулаанч Дагвадоржийн Батсүмбэрэл оролцож, Томми Аароныг шүүгчдийн саналаар ялсанаар АНУ-ын UNF холбооны хагас дунд жингийн /welterweight/ аваргын бүсийн эзэн болжээ. Түүний хувьд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул бөгөөд өмнө нь "Dragon House" холбооны аваргаар шалгарч байсан юм.