Жүдо бөхийн “Их дуулга”-д манай улсаас 20 тамирчин зодоглоно

Жүдо бөхийн “Их дуулга”-д манай улсаас 20 тамирчин зодоглоно

Японы нийслэл Токио хотод “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн энэ сарын 7, 8-нд болох бөгөөд 48 орны 300 гаруй жүдоч оролцохоор мэдүүлэг өгсөн байна.

Тодруулбал, манай улсаас жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа нарын удирдлага дор эрэгтэй ес, эмэгтэй 11 тамирчин зодоглохоор удахгүй арлын орныг зорих аж. Тухайлбал эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд К.Ёолк, Т.Түмэнжаргал, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн, 81 кг-д О.Шинэбаяр, -100 кг-д А.Энхбаяр, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц нар оролцох юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Т.Ариунзаяа, 63 кг-д Т.Анударь, 70 кг-д Д.Есүй, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар зодоглохоор болжээ.