Өнөөдөр /2024.12.02/ Төрийн ордонд Морин спорт уяачдын холбооны VIII хурал хуралдаж байна. Энэхүү хурлаар өнөөгийн морин уралдааны дүрэм журмын өөрчлөлт, хэрэгжилтийг хэлэлцэж, холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох аж.
Холбооны ерөнхийлөгчийг сонгох хурал дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаад Монгол Улсын тод манлай уяач Пунцагбалжирын Энхмөнх, Монгол Улсын тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж, Монгол Улсын манлай уяач Баасансүрэнгийн Нямжав нар Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Морин спорт уяачдын холбооны тэргүүнээр Симба Ц.Батсайхан ажиллаж байгаад ажлаа хүлээлгэн өгөөд багагүй хугацаа өнгөрчээ. Түүний оронд өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Б.Нямжав үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна.