Казахстаны иргэн болсон жүдоч Г.Отгонцэцэг Монгол Улсын иргэншлээ сэргээх хүсэлт гаргажээ

Казахстаны иргэн болсон жүдоч Г.Отгонцэцэг Монгол Улсын иргэншлээ сэргээх хүсэлт гаргажээ

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2015 онд Казакстан улсын иргэн болсон Монголын жүдоч Г.Отгонцэцэг Монгол Улсын иргэншлээ сэргээх хүсэлт гаргажээ.

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд Казахстаны нэр дээрээс барилдан "Рио 2016" олимпын хүрэл, ДАШТ-ий хошой /2017, 2018/ хүрэл медаль, Ази тивийн аварга болж, тус улсын эмэгтэй жүдогийн бүх л анхдагч том амжилтуудыг гарган, гавьяат тамирчин нь болсон юм. Г.Отгонцэцэг тухайн үед дэлхийн аварга, МУХБ, МУГТ М.Уранцэцэгтэй жин давхацсаны улмаас Казахстан улсын иргэн болж байсан билээ. Тэгвэл Г.Отгонцэцэг хоёр хоногийн өмнө болсон жүдо бөхийн жин бүрийн шилдэг зургаан тамирчны цуврал тэмцээнд түрүүлжээ.




Өнөөдөр могой өдөр

11 цагийн өмнө