Хан-Уул дүүргийн шатар сонирхогчдын "2024 оны аварга"-ууд тодорлоо

Хан-Уул дүүргийн шатар сонирхогчдын "2024 оны аварга"-ууд тодорлоо

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатрын спортыг Монгол Улсын Их Хурал ивээлдээ аван, нийт орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жил Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дүүргийн Биеийн тамир, спорт хороотой хамтран дүүргийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг 11-р сарын 30, 12-р сарын 01-ний өдөр зохион байгуулж, шилдгүүдийг тодрууллаа.
 
Тэмцээнд дүүргийн шатар сонирхогч 84 иргэн оролцож, шалгарсан иргэд энэ сард зохион байгуулагдах, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.
 
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох "Батламж"-ийг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Байгаль гардуулан өгч, амжилт хүслээ.