ОХУ-ын Ханты-Мансийск хотод болсон Дэлхийн аварга шалгарлуулах тэмцээнд 35 орны 260 тамирчин өрсөлдсөн байна.
Уг тэмцээнийг Монгол шүүгч Ц.Мөнхсайхан дэнсэлж байгаа нь уш тэмцээнийг шүүж буй анхны Монгол шүүгч болжээ. Тэрбээр дэлхий нийтийн анхааралд байж, асар өндөр шагналын сан яригддаг олон улсын холимог тулаануудыг шүүхээр зорьж байгаа аж.
Сонирхуулахад, Тэрбээр “Монгол” телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож, шилдэг 32-т үлдэж байсан оролцогч бөгөөд хутга залгиж, шил зажлах гэх мэт аюултай үзүүлбэрүүд үзүүлдэг байсан гэдгээр нь үзэгчид сайн мэднэ.