Улс тунхагласаны түүхт 100 жилийн ойн барилдаанд Увс аймгийн том цолтой бөхчүүд барилдаагүйд олон түмэн сэтгэл дундуур байлаа

Улс тунхагласаны түүхт 100 жилийн ойн барилдаанд Увс аймгийн том цолтой бөхчүүд барилдаагүйд олон түмэн сэтгэл дундуур байлаа

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч бямба гарагт болсон.

Тус барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Б. Орхонбаяр тэргүүтэй хүчит 128 бөх зодогслосноос улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэсэн билээ. Тэгвэл түүхт 100 жилийн ойн барилдаанд Увс аймгийн харьяат том цолтой бөхчүүд дархан аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нар барилдаагүйд үзэгч олон сэтгэл дундуур байгаа юм.