Итали Улсад Өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 хоногийн турш үргэлжиллээ.
Уг тэмцээнд 31 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо Ноён” клубийн тамирчин И.Цэлмүүн хүрэл медаль хүртсэн байна. Дэлхийн аваргад тэргүүлсэн хүүхдүүд ирээдүйн шатрын спортын өнгө төрхийг тодорхойлдог. Иймд Монгол Улсын хувьд өсвөрийн шатрын дэлхийн аваргаас хамгийн сүүлд 2019 онд медаль хүртэж байсан бол 5 жилийн дараа ийнхүү тавдугаар ангийн сурагч И.Цэлмүүн шатрын Дэлхийн аваргаас 8 дахь медалийг эх орондоо авчирлаа.