Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд өнөөдөр боллоо.
Энэхүү барилдаанд зодоглосон Улсын арслан Б.Орхонбаяр дөрвийн даваанд Аймгийн хурц арслан Д.Алтанцоожид өвдөг шороодсон. Улмаар зургаагийн даваанд Улсын аварга О.Хангай Улсын заан С.Сүхбатад унаж, Улсын заан Б.Бат-Өлзий Улсын харцага Б.Зоригтбаатарт өвдөг шороодлоо.
Ийнхүү Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Б.Зоригтбаатар нар долоогийн даваанд тунан барилдаж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат Улсын заан С.Сүхбат долоо даван түрүүллээ.