Үндсэн хуулийн 100 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай өвдөг шороодлоо

Үндсэн хуулийн 100 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай өвдөг шороодлоо

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд үргэлжилж байна.

Энэхүү барилдаанд зодоглосон Улсын арслан Б.Орхонбаяр дөрвийн даваанд Аймгийн хурц арслан Д.Алтанцоожид өвдөг шороодсон. Улмаар зургаагийн даваанд Улсын аварга О.Хангай Улсын заан С.Сүхбатад унаж, Улсын заан Б.Бат-Өлзий Улсын харцага Б.Зоригтбаатарт өвдөг шороодлоо. Ийнхүү Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Б.Зоригтбаатар нар долоогийн даваанд тунаж үлдэв.