МУГТ Э.Цэндбаатар аваргын бүсээ хамгаалах тулаанаа Аса Аренад хийхээр болжээ

МУГТ Э.Цэндбаатар аваргын бүсээ хамгаалах тулаанаа Аса Аренад хийхээр болжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа АНУ-ын Флорида мужийн Плант Ситид "Уайтсандс" спортын ордонд Доминиканы боксчин Фрэнси Фортунатотай хийж, ялалт байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Улмаар Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа Монголд хийхээр болсноо зарласан бөгөөд урьдчилсан байдлаар түүний тулаан 2025 оны нэгдүгээр сарын 25-нд товлогдоод байгаа юм. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Дэлхийг байлдан дагуулсан сүмогийн их Аваргатай уулзаад урам аваад гоё байна. Миний бүсээ хамгаалах тулаан нэгдүгээр сарын 25-нд Аса Арена-д болохоор боллоо" гэжээ.