Улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Г.Бадрах нар нэгийн даваанд, улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага О.Одгэрэл нар хоёрын даваанд өвдөг шороодлоо

Улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Г.Бадрах нар нэгийн даваанд, улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага О.Одгэрэл нар хоёрын даваанд өвдөг шороодлоо

Анхдугаар үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн барилдаанд хүчин 128 бөх зодоглож байгаа билээ. Тэгвэл нэгийн даваанд улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Г.Бадрах нар өвдөг шороодсон бөгөөд нэгийн даваанд улсын начин цолтой долоон бөх унажээ. 

Харин хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд, улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага О.Одгэрэл, улсын харцага Ш.Пүрэвгарьд нар өвдөг шорооджээ.