Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар энэ сарын 30-ны өдөр сургалт зохион байгуулж, хүүхэд залууст өөрийн мэх техникийг заана

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар энэ сарын 30-ны өдөр сургалт зохион байгуулж, хүүхэд залууст өөрийн мэх техникийг заана

Монгол Улсын гавьяат тамирчин, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, “Ташкент-2022” ДАШТ-ий  алтан медальт Цэнд-Очирын Цогтбаатар жин тус бүрийн шилдгийг шалгаруулах “ТОП 6” тэмцээний үеэр хүүхэд, залууст зориулсан мэх, техникийн сургалт буюу “Мастер класс анги”-ийг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцах гэж байна.

Сургалтад зөвхөн тэмцээний тасалбар худалдан авсан хүмүүс оролцох бөгөөд цагаан өнгийн жүдогитой очих ажээ.