Дэлхийн циркчдийн тэмцээнээс Э.Лхагва-Очир алтан цом хүртжээ

Дэлхийн циркчдийн тэмцээнээс Э.Лхагва-Очир алтан цом хүртжээ

Франц улсын Гринобле хотод зохион байгуулагдсан олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд манай улсын жүжигчин Э.Лхагва-Очир алтан цомын эзэн болсон аж.

Түүнчлэн дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг харуулж түрүүлэн уг төрөлд шинэчлэл хийсэн жүжигчин боллоо. Түүний сүүлийн үеийн амжилтуудаас дурдвал 2021 онд төрийн дээд шагнал “Алтан гадас одон” медаль,  2021 онд Бодибилдинг, Фитнесийн 12 дахь удаагийн Дэлхийн аваргын тэмцээний “Алтан медаль”,  “Champ cup 2021” тэмцээнд мөнгөн медаль, 14 дахь удаагийн Будапештын циркийн наадамд “Будапештын тусгай цом” зэргийг тус тус хүртжээ.