Говь-Алтай аймаг, Халиун сум Гүү бариач багийн “Шантын гол” гэдэг газарт тус сумын харьяат малчин Л нь энэ сарын 23-ны өдрийн /2024.11.23/ 08:00 цагийн орчим гэрээсээ аймгийн төвийн чиглэлд мориор 100 тооны бог мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.24-ний өдрийн 05:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын алба хаагчид очиж, Хантайширын нуруу, Зайврын ам, гэдэг газруудаар нийт 70 км газар эрлийн ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд байсныг ар гэрийн төлөөлөл олж, эрлийн ажиллагааг зогсоожээ.
