Хилс хэрэгт гүтгэгдэж, шүүхийн шийдвэр гараагүй байхад найман жил хилийн хориг тавьж, найман жил ажлаас нь түдгэлзүүлж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ноцтой зөрчүүлсэн иргэн Б.Оюундэлгэртэй бид ярилцлаа.
-Юуны өмнө үзэгчдэд өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Батмөнхийн Оюундэлгэр гэдэг. Би 2015 онд Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга байж байгаад Хүний эрхийн сонсголд орсон асуудлаар эрүү шүүлтэд өртөж өнөөдрийг хүртэл хохирсон иргэн байна.
ВИДЕО:
-Хүний эрхийн сонсгол дээр таныг шүүхийн шийдвэр гараагүй байхад найман жил хилийн хориг тавиулсан гэж ярихыг сонсоод бид таньтай уулзаж байна. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?
Ер нь бол хүмүүсийг үндэслэлгүйгээр хэрэгт холбогдуулж, зөв бурууг нь олоогүй байж байгаад эрхийг нь зөрчдөг тохиолдол их болжээ. Миний хувьд 2015 оны 11 сарын 24-ний өдөр АТГ дээр намайг аваачаад өглөө 08:00 цагаас шөнийн 00:00 цаг байлгаж байгаад, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгээд шууд ажлаас түдгэлзүүлж, хилийн хориг тавьсан. Ажлаас түдгэлзүүлнэ гэдэг нь миний тамгын дарга байсан асуудлаар минь намайг хэрэгт холбогдуулаад байгаа юм. Гэтэл би тухайн үед нь Гаалийн ерөнхий газрын сургалт судалгааны төвийн дарга байсан. Ээлжийн амралттай байсан. Ийм байх үед шууд мөрдөгчийн тогтоолоор, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас түдгэлзүүлж, хилийн хориг тавьсан.
Энэ хоёр асуудал бол хоёулаа маш ноцтой. Хүнийг гэм буруутай нь тогтоогүй байхад шууд ажлаас түдгэлзүүлж, гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хилийн хориг тавина гэдэг бол маш ноцтой. Энэ бол мэдээж маш хохиролтой. Манай хүүхдүүд гадаадад амьдардаг. Ач нартайгаа ч уулзаж чадахгүй байдалд орсон. Сэтгэлзүйн хувьд маш хүнд дарамт ирдэг юм билээ.
- Хилийн хориг тавина гэдгийг залуус, иргэд тийм ноцтойгоор хүлээж авч ойлгохгүй байна л даа. Та өнгөрсөн найман жилийн хугацаанд бие махбодийн болон сэтгэл санааны ямар хохирол амссан бэ?
-Хилийн хоригийг заавал биелүүлэх ёстой ш дээ. Миний хувьд хүүхэд, ач зээ нар дээрээ очиж чадахгүй байсан. Гэтэл надтай хамт ажиллаж байсан нэг бүсгүй хилийн хориг тавиулсан юм. Тэр бүсгүйн нөхөр нь тэргэн дээр суудаг, суумгай. Тэгээд бие нь муу гээд нөхрөө асрах шаардлагатай хотод ирж байсан юм. Тэр бүсгүйд хилийн хориг тавьчихсан. Нөхөртэйгээ хоёулаа Германд эмчилгээ хийлгэхээ явах гэж байсан юм. Тэгээд нөхөр нь түрүүлээд явсан. Эхнэр нь хилийн хоригоос болоод нөхрөө очиж асарч чадахгүй, нөхөр нь Германд ганцаараа эмчилгээнд явж байгаад нас барчихсан. ИЙм муухай. Өнөөдөр тэд гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэндээ ичиж айгаад амиа хаацайлж, сүүлд нь тэр хүнийг цагаатгасан. Хилийн хориг тавьж байгаад, нөхөртэй нь уулзуулаагүй нөхөр нь нас барчихсан. Олон түмний мэддэг, эрх мэдэлтэй том албан тушаалтнууд болохоор хилийн хоригоо анхаарахгүй яваад өгчихдөг. Энэ нь ямар ач холбогдолтой юм. Тэр талаас нь харвал хилийн хориг тавьж байх нь бол зөв юм шиг байгаа юм. Гэтэл бидэн шиг жирийн ард түмэнд бол хилийн хориг тавиулаад хаашаа ч хөдөлж чадахгүй байна гэдэг маш том асуудал юм билээ.
-Танд оногдуулсан найман жилийн хилийн хориг дууссан уу?
-Гурван шатныхаа шүүхээр надад торгуулийн ял оногдуулсан учраас миний ял дууссан гэсэн үг. Гэхдээ өнөөдөр ингээд эрүү шүүлт гээд яриад яваад байгаа нь би бүр тодорхой хэлсэн. Найман жил хилийн хориг тавиад, найман жил ажлаас түдгэлзүүлээд, найман жил хонгилд түгжээд байгаа шалтгаан нь миний энэ хэрэг бол хэрэг биш. Бүх баримт нь байдаг юм. Миний гарт дөрвөн хүн атгуулаад хонгилоороо чирээд явуулчихсан. Нөгөөдүүл маань ямар хүмүүс байна гэхээр хүний нөөцийн ахлах байцаагч, хүний нөөцийн судалгаа хариуцсан байцаагч нар байсан. Өнөөдөр би үнэхээрийн харамсаж байна. Үнэхээр гутарч байна. Үнэхээр муухай байна. Төр засаг энэ асуудлыг шийдээд өгөөч. Би одоо найман жил бүлтийтэл харлаа. Яагаад энэ чинь гэмт хэрэгтэй юм бол хурдан шийдчихдэггүй юм бэ.