УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр /2025.09.15/ 10:00 цагт нээлээ. Намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг таван үе шаттай хэлэлцэнэ.
Тэгвэл энэ удаагийн чуулганы нээлтэд үе үеийн УИХ-ын дарга нар оролцож байгаа бөгөөд үргэлжлүүлэн өнөөдөр 11.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах бол 14.00 цагаас чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ.