Ардчилсан намаас Конрад-Аденауэр сантай хамтран “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн олон амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр өчигдөр /2025.09.14/ Хэнтий аймагт чууллаа.
Энэхүү арга хэмжээг Конрад-Аденауэр сан (КАС)-ынхан дэмжин оролцсон бөгөөд Конрад-Аденауэр санд шонхорын баримал бэлэглэжээ. Энэ талаар АН-ын дарга О.Цогтгэрэл, "КАС-ын хувьд зөвхөн өнөөдрөөр тогтохгүй сүүлийн гурван арванд Монголд ардчиллыг бэхжүүлэх, АН-ыг чадавхижуулахад асар их санаачлага, хүч хөрөнгөө зориулсан байгууллага. Ийм сайхан дэмжигч, АН-ын итгэлт нөхөр КАС-ынхандаа талархаж явдгаа илэрхийлж баярын энэ өдөр эзэн Чингис хааны үеэс эрхэмлэн ирсэн хурд хүч, эрч хүчний бэлэгдлээр хүндэтгэл үзүүллээ" гэжээ.