Мэргэжлийн холимог тулааны UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын хоёр дахь тулаанч Т.Нямжаргал болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл түүний UFC холбооны анхны тулаан өнөөдөр /2024.11.13/ болно.
Өдгөө 26 настай Т.Нямжаргалын анхны тулаан өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдөр Андре Лимагийн эсрэг товлогдсон байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан билээ. Тэгвэл Т.Нямжаргалын дебют тулаан дахин товлогдож, энэ сарын 23-ны өдөр буюу маргааш Карлос Эрнандезын эсрэг таарсан. Түүний өрсөлдөгч АНУ-ын Карлос Эрнандезын хувьд өдгөө 30 настай бөгөөд UFC холбоонд хийсэн таван тулааныхаа гуравт нь ялагдал хүлээж байжээ.