Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр байлна

Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр байлна

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт 13.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших төрийн сүлдүүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардах аж. Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна. Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж