Б.Ганболд пара гүйлтийн цанын Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Б.Ганболд пара гүйлтийн цанын Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Канад Улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж буй.

Уг тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцож буй Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ. Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарчээ. Тэрээр маргааш тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Мөн Финланд Улсад ирэх сарын 17-23-нд болох дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ. Түүнчлэн Б.Ганболд нь “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын оролцогч бөгөөд Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.