Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор “Баянхайрхан Мон-Алтиус” баг Хятадыг зориод байна.
Тодруулбал, Хятадын Шиамин хотод болсон тэмцээнд Азиас БНХАУ, Монголын баг эрхээ авсан бөгөөд нийт таван тивийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Мөн гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор өрсөлдөх монгол залуус чансаагаараа хоёрт эрэмбэлэгдсэн бөгөөд “В” хэсэгт Франц, Эквадортой багтсан байна. Тэмцээн маргааш буюу /2024.11.22/эхлэх бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх байна. Түүнчлэн Монголын 3х3-ынхан 2015 оны оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс амжилтын буухиа эхлүүлж байсан түүхтэй аж.