Морин спорт уяачдын холбооны тэргүүнд өрсөлдөгчдөд батламж гардуулжээ

Морин спорт уяачдын холбооны тэргүүнд өрсөлдөгчдөд батламж гардуулжээ

Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон.

Тэгвэл тус холбооны тэргүүлэгчдийн 2024 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн хурлаар баталсан Мандатын комиссын гишүүд тус холбооны тэргүүнд нэр дэвшигчдийг бүртгэх журмын дагуу хүсэлтээ ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 18-ны хүртэл хүлээн авч, өнөөдөр /2024.11.19/ Пунцагбалжирын Энхмөнх, Дашзэвгийн Дагвадорж, Баасансүрэнгийн Нямжав нарын нэр дэвшигчдэд батламж гардуулав.

ММСУХ-ны тэргүүлэгчдийн зүгээс нэр дэвшигчдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд амжилт хүссэний зэрэгцээ ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болох ММСУХ-ны VIII Их хурал хүртэлх хугацаанд сурталчилгаа явуулах, өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулах бүрэн эрх нээгдэж буйг мэдэгдсэн юм. Үүний сацуу нэр дэвшигчид сурталчилгааг явуулахдаа журмын дагуу, шударга, зарчимтай, ил тод өрсөлдөхийг санууллаа.




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө