ВИДЕО: Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөдөр өглөөний 09:30 минутын байдлаар /2024.11.21/

ВИДЕО: Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөдөр өглөөний 09:30 минутын байдлаар /2024.11.21/

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, Цахилгаан станц орчим, Нэгдүгээр хороололд агаарын чанарын индекс 480-500 буюу “маш их бохирдолтой” гэж гарчээ.

Мөн Толгойт, МҮОНРТ, 100 айл орчимд агаарын чанарын индекс 200-270 буюу “бохирдолтой” гэж гарсан байна. Агаарын чанарын индекс 401-500 байх үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч ажил хийхээс зайлсхийх, гэртээ байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөдөг байна. Түүнчлэн агаарын чанарын индекс 300+ болоход олон улсад “маш их бохирдолтой” хэмээн тодорхойлж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үздэг. Одоогоор 500 хүрч буй агаарын чанарын индекс 12, 1 сар гэхэд Улаанбаатрт 2000-2800 хүрч бохирддог билээ. 

ВИДЕО: