Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх бол бямба гарагаас эхлэн хүйтэрнэ

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх бол бямба гарагаас эхлэн хүйтэрнэ

Өнөө, маргааш /2024.21, 22/-даа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Энэ сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 23-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2…-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. Энэ долоо хоногт Бямба гараг буюу энэ сарын 23-нд нутгийн баруун хэсгээр, энэ сарын 24, 25-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.