Өнөөдөр, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар +4...+9 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +2…+4 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
