Монгол Улсын үндэсний бөхийн хамгийн залуу засуулыг бид энэ удаагийн “Social Id” ярилцлагын булангаараа онцоллоо. Тэрбээр өдгөө үндэсний бөхийн өргөөнд ажилладаг бөгөөд бөхийн засуул хийхийн сацуу ерөөл магтаал хэлж үүнийгээ өөрийнхөө ажил мэргэжил болгоод явж буй нэгэн залуу үеийн төлөөлөл юм. Ингээд та бүхэндээ ярилцлагаа хүргэе.
ВИДЕО:
-Юун түрүүнд үзэгчдэдээ өөрийгөө танилцуулаарай яг юу хийдэг хүн бэ гэдгийг нь сонирхож байгаа байх аа ?
Isee.mn сайтын үзэгч олон та бүхэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе ээ. Би Говь-Алтай аймгийн Тонхил сумд өсөж торнисон. Намайг О.Гансүх гэдэг. Улсын морь цоллооч, бөхийн засуул хийхийн сацуу ерөөл магтаал хэлж язгуур урлагаа ирээдүйдээ өвлүүлэх гээд ажил хэрэг болгоод явж байна даа.
-Бөхийн засуул, морины цоллооч хийдэг гэлээ. Энэ төрлөөр чиглүүлж сургадаг сургууль одоо манай улсад бий юу. Та ямар сургуулийг дүүргээд өдгөө энэхүү ажлаа хийж байна?
Би 2024 оны хавар буюу өнгөрсөн хавар СУИС-ийн Радио, Телевиз, медиа урлагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
-Сэтгүүлч мэргэжлээр дөрвөн жил төгсчихлөө. Тухайн мэргэжлээрээ яагаад ажиллахгүй бөхийн засуул, морины цоллооч гэх ажлуудыг хийх болов оо ?
Морины цол, бөхийн засуул, ерөөл магтаал хэлэх нь ганц миний хүсэл бус аавын маань мөрөөдөл хамт явж байдаг учраас би хийж буй ажлаа үнэхээр жаргаж хийдэг
Миний аав нутаг усандаа гайхагдсан ерөөл магтаалч мөн бөхийн засуул, морины цол хэлдэг найрын дуу ахалдаг ийм нэгэн ардын авьяастан хүн бий. Мэдээж энэ бүхэн маань бага ахуй наснаасаа аавтайгаа байнга хамт найр наадамд явж өвлөгдөж үлдсэн зүйлс юм. Би дөрвөн настайгаасаа морины цол дуудаж сурсан болохоор миний дотор би ийм л хүн болно доо гэсэн бодол байнга бодогддог байсан. Арван жилээ төгсөөд мэргэжил сонгоход СУИС-ийг судалж байж элссэн. Ингээд өнгөрсөн хавар СУИС-ийн Радио, Телевиз, медиа урлагийн их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
- Сэтгүүлч мэргэжлээр дөрвөн жил төгсчихлөө. Тухайн мэргэжлээрээ яагаад ажиллахгүй бөхийн засуул, морины цоллооч гэх ажлуудыг хийх болов оо ?
Морины цол, бөхийн засуул, ерөөл магтаал хэлэх нь ганц миний хүсэл бус аавын маань мөрөөдөл хамт явж байдаг учраас би хийж буй ажлаа үнэхээр жаргаж хийдэг
Миний аав нутаг усандаа гайхагдсан ерөөл магтаал хэлж бөхийн засуул, морины цол хэлдэг найрын дуу ахалдаг ийм нэгэн ардын авьяастан хүн бий. Мэдээж энэ бүхэн маань бага ахуй наснаасаа аавтайгаа байнга хамт найр наадамд явж өвлөгдөж үлдсэн зүйлс юм. Би дөрвөн настайгаа л морины цол дуудаж сурсан болохоор миний дотор би ийм л хүн болно доо гэсэн бодол байнга бодогддог байсан. Арван жилээ төгсөөд мэргэжил сонгоход СУИС-ийг судлахад язгуур урлагийн энэ чиглэлээр сургадаг анги гэж байгаагүй хийж буй зүйлстэйгээ холбоотой ном хэвлэл товхимол гаргах санааг өвөрлөн сэтгүүлч мэргэжлийг сонгож суралцсан.
-Яг одоо хаана ажиллаж байгаа вэ? Таны ажиллаж байгаа газарт үеийн залуу хүмүүс ер нь байдаг уу. Ер нь залуу хүн ерөөл магтаал хэлэх, морины цол дуудах тэр дундаа бөхийн засуул хийнэ гэдэг бас их сонирхолтой хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?
Одоо Монгол Улсын үндэсний бөхийн өргөөнд засуул хийдэг. Хамгийн залуу засуул буюу надтай хамт ажиллаж байгаа хүмүүс маань бүгд надаас арваас насны ах нар байдаг. Тэрхүү эрхмүүдээсээ суралцах зүйлс арвин байна даа. Мэдээж хүмүүс маш сайхан хүлээж авдаг. Сүүлийн үед найр наадамд дуудаж ерөөл магтаал их хэлүүлж байгаа.
-Таны ажлын хамгийн сайхан мэдрэмж нь яг хаана аа байдаг вэ? Бөх болон морины цол дуудах нь хоорондоо ямар ялгаатай байдаг юм бол оо ?
Ялгаа мэдээж байлгүй яах вэ. Бөхийн цол дуудах засуул хийхэд их удаан уужуу тайван амьсгаагаар хэлж тухайн бөхийг барилдахаас нь өмнө зам мөрийг нь засах бэлгэдлээр дууддаг бол морины цолыг дуудахад адууны явдал шиг хөнгөн хурдан аялгуугаар тухайн түрүүлж ирсэн морьдод зориулж дууддагаараа онцлогтой.
-Бөхийн засуул ажлаа хийгээд явж байхад санаанаас гардаггүй сэтгэлд хоногшсон ямар наадам байсан. Ямар бөхийг мөр нь дээрээсээ гарахыг мөрөөддөг вэ?
Улсын аварга О.Хангай аварга маань мөр нь дээрээс маань гарч түрүүлсэнд их баярлаж урамшсан
- Би Улсын аварга О.Хангайг мөр нь дээрээсээ гаргахыг их хүсдэг байсан. Монгол хүний амны билгээс ашдын билэг гэдэг шиг өнгөрсөн зун Өмнөговь аймгийн Баян овоо сумын 100 жилийн ойн их баяр наадмаар мөрөөдөж байсан тэр сайхан аваргаа мөр нь дээрээсээ гаргах их хувь тохиол хүртэж О.Хангай аваргынхаа засуулыг хийгээд уг наадамд аварга маань түрүүлсэн. Үүний дараа бол аварга маань маш сайхан урмын үгсийн надад хэлсэн. Ийм залуу хүн засуул хийгээд ингэж сайн дуудна гэдэг үнэхээр бахархалтай цаашдаа илүү сайн болох юм байна даа хичээгээрэй гэж хэлж байсан.
-Багш нар нь яг юу гэж зааж зөвлөж байна. Бөх, морины цол дууддаг хүн яг ямар байх ёстой вэ? Магадгүй энэ чиглэлээр сонирхдог олон хүүхдүүд үзэж байгаа байх аа ?
Мэдээж монгол хүн бөх, морио хайрлан дээдэлдэг эртний сайхан уламжлалтай. Иймд энэхүү ажлыг хийдэг хүн өөрийнхөө сэтгэлийг аливаад ариун байлгаж бүхий л сайн сайхан зүйлсийг бодож хэлэх ёстой. Чи энэ олон сайхан аваргуудыг мөр нь дээрээсээ гаргахын тулд маш сайн хүн байх хэрэгтэй гэдгийг үргэлж захиж хэлдэг. Тийм болохоор зөв явахыг цаг ямагт хичээдэг дээ.
-Нэг зүйл маш их анхаарлыг татаж байна л даа. Та ерөөл магтаал, бөх, морины цол гэх мэтчилэн маш олон үгийн баялаг шаардсан ажлыг хийдэг юм байна. Та ер нь хүнтэй муудалцах үед ээ яг ямар үг хэрэглэдэг бол гэдэг их сонин байна ?
Элдэв хараалын үг нэг ч удаа хэлж байгаагүй ээ
Миний хувьд бараг хүнтэй муудалцаад байдаггүй. Хүнтэй муудалцах үе гарвал сайхан зам мөр нь өлзийтэй байг гээд л ерөөчихдөг шүү дээ. Элдэв хараалын үг нэг ч удаа хэлж байгаагүй ээ.
-Ямар зорилго зорилтыг цаашдаа зорьж хэрэгжүүлэх гэж байна. Үзэгчдэдээ хандаж хэлэх үг байгаа юу?
Язгуур ураг гэдэг зүйл нь өөрөө Монгол Улсыг ондоошуулдаг зүйл. Иймд бидний үеэр битгий таслагдаж дуусаасай гэж их боддог доо. Иймд залуучуудыгаа үндэсний өв уламжлалаа тээж үр хойчдоо өвлүүлэн үлдээгээсэй гэж хэлмээр байна.
-Манай ярилцлагад ирж ярилцсанд танд баярлалаа.
-Урьж оролцуулсан та бүхэндээ баярлалаа.