Dota 2-ын шигшээ багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотод өнөөдөр эхэлж байгаа бөгөөд "IESF World Esports Championship 2024" тэмцээнд Монголын Dota2 -ийн баг "Cadis" дасгалжуулагчтай оролцож байна.
Тодруулбал 160 мянган ам.долларын шагналын сантай "IESF World Esports Championship 2024" тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлөн "Cadis" дасгалжуулагчтай Дашзэвэгийн "Se" Төгстөр, Батцоожийн "11" Мөнх-Эрдэнэ, "Osocle", Дашдэлгэрийн "Tsukimoto" Мөнхбат, "Mudi" нарын бүрэлдэхүүнтэй тоглогчид оролцох юм. Харин А.Билгүүн “423”, Б.Мөнхжин “semimei” нар “Team secret” багт тоглох бол Р.Нармандахын баг нэг ч хожилгүй BetBoom Dacha Belgrade-аас хасагджээ. Мөн 2023 оны аварга болсон бүрэлдэхүүнээ өөрчилсөн Монголын баг "B" хэсэгт Австрали, Турк, АНУ-ын багуудтай тоглох бөгөөд эхний тоглолт 20:30 цагаас АНУ-тай байх аж. Түүнчлэн хэсэг тус бүрээс хоёр баг playoffs-т шалгарах ба 8-аас дээш байр мөнгөн шагнал, тэргүүн баг 70 мянган ам.доллароор тус тус шагнуулах аж.