Хансел Эммануэл Америкийн сагсан бөмбөгийн оюутны лигт гайхамшгийг үзүүлж байна

Хансел Эммануэл Америкийн сагсан бөмбөгийн оюутны лигт гайхамшгийг үзүүлж байна

Золгүй явдалд өртөн нэг гараа тайруулсан Хансел Эммануэл өнөөдөр уран чадварлаг тоглолтоороо Америкийн сагсан бөмбөгийн оюутны лигт гайхамшгийг үзүүлж байна.

Тодруулбал Доминикан улсын Санто-Доминго хотод төрж өссөн Хансел 6 настайдаа золгүй явдалд өртөж, түүний дээрээс байшингийн хананы үнсэн блок унасны улмаас хоёр цагийн турш блокны дороос гараа сугалж авч чадалгүй даруулжээ. Эмч нар түүний зүүн гарыг мөрнөөс нь доогуур тайрахаас аргагүйд хүрсэн байна. Түүнчлэн хүүхэд ахуйдаа Хансел бейсбол тоглох дуртай байсан бөгөөд мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг байсан ч өрөөсөн гартай түүнд спортын энэ төрөл тохирохгүй байв. Иймээс Хансел сагсан бөмбөгөөр хичээллэхээр шийдэж тоглож эхэлсэн ч  эхэндээ тэрбээр бөмбөгөө залах нь бүү хэл гүйж ч чадахгүй, ганц гартай учраас тэгшхэн газар дээр зогсож байгаад л уначихдаг байсан гэнэ. Хэсэг хугацааны дараа тэрбээр маш хурдан өсөж эхэлсэн бөгөөд 12 настайдаа 180 см өндөр болжээ. Хоёр жилийн дараа цагариган дээрээс тохож чаддаг болов. Энэ үед Хансел зөв сонголт хийсэн гэдгээ анх удаа мэдэрчээ. Тэрбээр энэ улиралд Хансе NCAA лигийн нэгдүгээр дивизионд тоглохдоо нэг тоглолтод дунджаар 5 оноо авч, 5,5 удаа самбараас бөмбөг авч, 2,2 удаа дамжуулалт өгч, 2 удаа бөмбөг тасалсан нь өндөр үзүүлэлт биш боловч муугүй амжилтыг үзүүллээ. Тэрбээр Батлерын их сургуулийн багтай хийсэн тоглолтын үеэр дамжуулалтыг тасалж, улмаар цагариг дээрээс бөмбөгийг маш хүчтэй тохсон нь үзэгчдийг уулга алдууллаа.

ВИДЕО: