Сагсан бөмбөгийн Азийн аваргын эрхийн төлөөх тоглолтын үндсэн бүрэлдэхүүн тодорлоо

Сагсан бөмбөгийн Азийн аваргын эрхийн төлөөх тоглолтын үндсэн бүрэлдэхүүн тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны хүрээнд Япон болон Хятадын багтай тоглох үндсэн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа.

Тодруулбал өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг дараах 12 тоглогчийг сонгосон байна. Тухайлбал дасгалжуулагчын багт Василис Фрагкиасаас гадна Велибор Негованович, Б.Тамжид, Ц.Азбаяр нар багтсан бол тоглогчдын бүрэлдэхүүнд А.Азбаяр, Б.Билгүүн, А.Энхбаясгалан, О.Эрдэнэцогт, Ч.Маргад, Г.Одбаяр, Ч.Ихбаяр, Г.Болор-Эрдэнэ, М.Өлзий-Орших, Т.Ууганбаяр, Б.Тулуй, Э.Саруул-Эрдэнэ нар тоглохоор сонгогджээ. Мөн тэд эхний тоглолтоо энэ сарын 21-нд Японы Үцүномия хотод хийх бөгөөд маргааш арлын орныг зорьж байна. Түүнчлэн  5000 хүний суудалтай спортын ордонд Японы шигшээ багтай тоглох бөгөөд  24-нд Улаанбаатар хотын “Юү Жи Арена”-д Хятадын шигшээг хүлээн авах аж.

Эх сурвалж: MBA