Олимп, дэлхийн оддын энгэрт “Алтан од”, “Алтан очир” гялалзана

Олимп, дэлхийн оддын энгэрт “Алтан од”, “Алтан очир” гялалзана

Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр Олимп, Паралимп дэлхийн тавцанд Монгол хэмээх нэрээ дуурсгасан бидний бахархалт баг тамирчид өнөөдөр МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одонгоор энгэрээ чимлээ.

“Алтан Од” одонгоор “Парис 2024” Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Паралимпын аварга У.Сүрэнжав, ахмадын ДАШТ-ний гурван алтан медальт Ц.Раднаа нар шагнагдсан бол “Алтан Очир” одонг Паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга болон таеквондогийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, жүдо бөхийн дасгалжуулагч М.Бундмаа, хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нар хүртлээ.